Оросын жанжин штабын дарга Валерий Герасимов: Донбасст Украины өдөөн хатгалгыг таслан зогсооно
Энэ нь тухайлбал америкчуудаас танк эсэргүүцэх “Javelin” пуужинт цогцолбор болон Туркт үйлдвэрлэсэн тагнуулын цохилтын “Bayaraktar” гэдэг нисэгчгүй аппарат нийлүүлснийг хэлж байгаа бөгөөд украины цэргийнхэн эдгээрийг Донбасст нэгэнт хэрэглээд эхлэсэн юм.
“Украинд нисдэг тэрэг, нисэгчгүй нисдэг аппарат болон нисэх онгоц нийлүүлж байгаа нь украины эрх баригчдыг ноцтой алхам хийхэд түлхэж байна...
Гэвч Донбассын асуудлыг хүчээр зохицуулах гэсэн эрх баригчдын аливаа өдөөн хатгалгыг таслан зогсоох болно” гэж жанжин штабын дарга хэлжээ. Харин Орос улс Украинд довтлохоор бэлтгэж байгаа мэт мэдээ гарч буй нь бодит байдалд нийцэхгүй гэж тэр онцлон тэмдлэглэсэн байна. Өмнө нь арванхоёрдугар сард Ассошейтед пресс агентлаг болон “Вашингтон пост” сонин америкийн тагнуулын албаны учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Орос улс 2022 оны эхний долоо хоногуудад Украинд руу халдахаар зэхэж байгаа мэтээр бичиж байсан юм.
Оросын тал нэгдүгээр сарын сүүлч юмуу хоёрдугаар сарын эхээр Украины нутагт халдан довтлохоор төлөвлөж, энэ зорилгоор хил рүү 92 мянган цэргийн албан хаагчаа илгээсэн юм хэмээн Украины батлан хамгаалах яамны тагнуулын ерөнхий газрын тэргүүн Кирилл Буданов үүнээс өмнө бас мэдэгдэж байсан билээ.
Украинд цөмрөн орохоор бэлтгэж байна гэх мэдээллийг Орос улс нэг бус удаа няцааж байв. Тухайлбал, Орос улс бусад оронд хэзээ ч халдан довтлох гэж байгаагүй гэж Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн юм. Оросын тал энхийг эрхэмлэгч гадаад бодлого баримтладаг гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин бас тэмдэглэж байсан билээ. Орос улс Украинд халдахаар бэлтгэж байгаа мэтээр бүр энэ оны эхэнд ярьцгааж байсан ч, одоо болтол тийш нь цэрэг оруулсан явдал болоогүй гэж төрийн тэргүүн өмнө нь цохон зааж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ