Байден Украины төлөө байлдахаас татгалзжээ

  Байден: Украины асуудлаар Оростой санал зөрөлдөөнтэй байгаагаас болоод АНУ цэргийн хүч хэрэглэхгүй     “Украинд Орос улс цөмрөн орох” гэж байгаагаас болоод АНУ дангаар зэвсэгт хүчин ашиглахаас татгалзаж байна. Америкийн удирдагч Жо Байден ингэж мэдэгдсэнийг хэвлэлд бичжээ.  Тийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Миссури муж улс руу явахынхаа өмнө сэтгүүлчдийн тавьсан асуултад ингэж хариулсан байна. 
Украины асуудлаар Орос улстай санал зөрөлдөөнтэй байгаагаас болоод Украины нутаг дэвсгэрт америкийн цэрэг оруулах хувилбараас татгалзах уу?  гэж Байденаас асуужээ. “Ийм асуудал хэлэлцээгүй” гэж төрийн тэргүүн хэлсэн байна. 
 Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар арванхоёрдугаар сарын 7-нд тусгай сувгаар хоёр цаг ярилцсан юм. Энэ үеэр Владимир Путин Оросын талын баримтлаж буй “улаан шугамын” талаар америкийн төрийн тэргүүнд мэдэгдэл хийсэн бөгөөд энэ нь НАТО зүүн тийш улам тэлж, Украинд давшилтын зэвсэглэл байрлуулж байгаа явдал юм. Орос улс 2022 оны эхээр Украины нутагт  цөмрөн орохоор төлөвлөж байна гэх схемийг өмнө нь германы “Bild” сэтгүүл нийтлэжээ. Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова энэхүү нийтлэлийг үзэл сурталтай хутгалдсан суртал нэвтрүүлэг гэж тодорхойлсон байна. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ