Хиймэл бөөр бүтээжээ
Энэхүү хиймэл бөөр нь микрочипээс бүрдсэн бөгөөд зүрхний хэмнэлээр ажилладаг. Энгийн бөөрний адилаар цусны урсгалаас үүсэх хаягдал, хорыг шүүх боломжтой байдаг. Калифорниагийн Их Сургуулийн Willian Vanderbilt Fissels, Shuvo Roy нар бөөрний диализийн өвчтөнүүдэд амьдрах итгэл найдварыг өгч байна. Одоо та нарын зарим нь "Гэвч, хэрвээ бие нь хүлээж авахгүй бол яах вэ?" гэж бодож байж магадгүй, тэгвэл эрдэмтэд хиймэл бөөрийг хүний бие хүлээж авахгүй байх магадлал нь тэг! хувь байна гэж баталж байна. Гайхалтай биш гэж үү? Энэ нь бионик бөөрийг бөөрний эсээс гаргаж авч байггатай холбоотой юм. Эхний загвар нь кофены аяганы хэмжээ бөгөөд цусны даралтыг зохицуулахын зэрэгцээ биед агуулагдах натри, калийн түвшинг тэнцвэржүүлж чаддаг.
Анх 2015 оны 11-р сард эрдэмтэд Биоанагаах, Биоининерацийн хүрээлэнгээс 6 сая долларыг авсан бөгөөд санхүүжилтийг маш үр дүнтэй сайн зарцуулжээ. Эрдэмтэд энэхүү бөөрөнд маш их найдвар тавьж байгаа бөгөөд судалгааны ажлын удирдагч Доктор Виктор Гура энэ төхөөрөмжийг 2 жилийн дотор худалдаанд гаргах боломжтой гэж мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ