АНУ Бээжингийн олимпыг бойкотолно
"АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаа 2022 онд БНХАУ-ын нийслэл Бээжинд болох өвлийн олимпын наадмыг дипломатаар бойкотлохоо зарлана" гэж CNN телевиз баттай эх сурвалжаас эш татан мэдээлэв. Энэ долоо хоногт зохих арга хэмжээг авах ч тамирчдад нөлөөлөхгүй гэнэ. Дипломат бойкот гэдэг нь албан тушаалтнууд оролцохгүй гэсэн үг юм. "ҮАБЗ бойкотыг "хувийнаар" хэлэлцсэн" гэж тус телевиз мэдээлсэн ба төлөөлөгчид уг мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж байна. Өмнө нь АНУ, Их Британи зэрэг хэд хэдэн улс дипломат бойкот хийх боломжийг судалж байгаа гэж мэдээлж байв. АНУ-ын засаг захиргаа бойкотлох эсэх талаар асуухад ерөнхийлөгч Жо Байден "Үүнийг хэлэлцэж байна" гэж хариулжээ. Бээжингийн өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд, паралимп гуравдугаар сарын 4-13-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ