Францад сүүлийн 24 цагт 50 мянгаад хүн COVID-19-ээр халдварлав

   Сүүлийн 24 цагт Францад коронавирусээр халдварласан тохиолдол 51,6 мянгаар нэмэгдэв. "Энэ нь 2021 оны дөрөвдүгээр сард тохиолдсон хоёр дахь давалгааны оргил үеэс  хойших хамгийн өндөр үзүүлэлт" гэж Sante publique France агентлаг мэдээллээ. Харин баасан гарагт 49,8 мянган тохиолдол бүртгэгджээ. Нөхцөл байдал Эрүүл мэндийн сайд Оливье Вераны долоо хоногийн эхээр таамаглаж байснаас арай дээр болоод байгаа гэнэ. Тэрээр ням гараг гэхэд өвчлөл нь тахлын гурав дахь давалгааны хаврын оргил түвшинд хүрч болзошгүйг мэдэгдэж байв. Тэгэхэд зарим өдөр оргил үедээ хүрч, 80 мянган тохиолдол бүртгэгдэж байснаа дөрөвдүгээр сард буурсан юм. Харин одоо долоо хоногийн дундаж үзүүлэлт нь ижил түвшинд буюу ойролцоогоор 40 мянга байгаа аж.                                    
       Францын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй COVID-19-тэй өвчтөнүүдийн тоо аравдугаар сарын сүүлчээс эхлээд тогтмол нэмэгдэж, одоогийн байдлаар 11,3 мянган хүн байгаагийн 2 мянга нь эрчимт эмчилгээнд хамрагдаж байгаагаас гадна коронавирусийн халдвартай өвчтөнүүд эмнэлгийн орны 40 хувийг эзэлж буй.            
      Тус улсад 2020 оны гуравдугаар сард коронавирус анх гарснаас хойш 119,5 мянган хүн хорвоог орхиод байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ