Путин, Байден хоёр ирэх мягмар гарагт уулзаж болох юм

  “Коммерсант” сонин учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Оросын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар арванхоёрдугаар сарын 7-нд уулзаж болох юм гэж бичжээ. Гэхдээ яг нарийн товыг одоогоор тохиролцоогүй байна. Хэлэлцээг онлайн холбоогоор хийх болов уу.  Путин, Байден нар ойрын үед холбоо барих шаардлагатай байгаа гэж Оросын ГХЯ өмнө нь  мэдэгдэж байсан юм.  
Европын байдал  ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нарын ярианы нэг гол сэдэв байх ажээ. Хоёр төрийн тэргүүний ажлын хуваарийг тааруулах нь хэцүү байдаг гэж Оросын гадаад харилцааны яамны орлогч сайд Сергей Рябков Нэгдүгээр сувгийн нэвтрүүлгээр хэлсэн байна. 
АНУ, Орос хоёр өндөр хэмжээнд холбоо барьж байгаа, гэхдээ америкийн эрх баригчид хоёр ерөнхийлөгчийн онлайн-уулзалтын тухай одоогоор зарлахад бэлэн биш байна  гэж Цагаан ордноос мэдэгджээ. Путин, Байден нар зургаадугаар сарыбн 16-нд Женев хотноо анх удаа уулзаж, гурван цаг гаруй ярилцсан юм.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ