Нью-Йоркт омикрон омгийн таван тохиолдол нэг дор илрэв

                          "АНУ-ын Нью-Йорк муж улсад омикрон омгийн халдварын таван тохиолдол бүртгэгдлээ" гэж амбан захирагч Кэти Хокул твиттер хуудсандаа "жиргэжээ". Түгшүүр төрүүлэхгүй байхыг иргэддээ уриалсан тэрээр "Энэ омгийн илрэхийг бид мэдэж байсан. Тархалтыг зогсоох боломж бидэнд бий" хэмээн мэдэгдлээ.      
   Тус муж улсын эрх баригчид өмнө нь Миннесота мужид омикроноор халдварлагчдын нэг нь Нью-Йоркт болсон бага хуралд оролцсон тул энэ омог аль хэдийнэ гэж таамаглаж байв. Омикрон омгийн анхны тохиолдол Нью-Йоркт 12-р сарын 1-нд илэрсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ