Коронавирусийн омикрон-штаммын гол шинж тэмдэг
Ядрах мэдрэмж нь хэзээ хэт ядаргаатай, хэзээ өвчинтэй холбоотойн учрыг олох нь анагаахын боловролгүй хүнд хэцүү гэж тэр хэлжээ.
Эмч үзлэг хийхдээ, энэ нь зүгээр нэг сэтгэл санааны гутрал, хуримтлагдаж архагшсан ядаргаа биш, харин чухамхүү эхлэж байгаа юмуу хүндэрч байгаа өвчний шинж тэмдэг” гэдгийг тогтоож чадна гэж тэр дурдсан байна. Вируст халдвар нь биеийн олон систиемийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Тиймээс халдвар авсан хүмүүст илэрдэг ядрах мэдрэмж нь дархлааны систем, тархины үйл ажиллагаа юмуу мэдрэлийн системийн эдийн ноцтой өөрхчлөлтөөс үүдэлтэй байж болох юм гэж тэр хэлсэн байна.
“Цусны шинж чанар их өөрчлөгдөж, олон эрхтний цусан хангамж мууддагаас бид ядарч байгаагаа мэддэг. Энэ бүхэн нь нийлээд булчингийн сулрал, сэтгэл санааны гутрангуй байдлаар илэрдэг” гэж Павлова тодруулан тайлбарлажээ. Их ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл , яаж мэдэхэв COVID-19-ийн шинжилгээ өгөхийг эмч уриалж байна.
Коронавирусийн аливаа штаммын халдвар авсан бол хоёр гол шинж тэмдэг илэрч болдог гэж дотрын эмч, анагаахын ухааны доктор Алексей Хухрев өмнө нь мэдэгдсэн юм. Толгой өвдөх, удаан хугацаагаар их халуурах нь ийм шинж тэмдэг гэж тэр хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ