УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо
"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар Х.Хэрлэнг томилохоор ОХУ-ын талтай зөвшилцөх санал хүргүүлсэн тухай бид мэдээлсэн. Монгол, Оросын хамтарсан нийгэмлэгийн Ерөнхий хорооны хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж даргын томилгоог дэмжжээ. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас Х.Хэрлэнг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргаар томилсон асуудлыг албан ёсоор танилцуулах бололтой.
Х.Хэрлэнгийн хувьд барилгын инженер, эрх зүйч мэргэжилтэй. АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга, Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга, ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, Ашигт малтмал газрын тосны газрын даргаар тус тус ажиллаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ