Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Д.Ганбатыг томиллоо

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр /2021.11.30/ ээлжит бус цахим хурал хийжээ. Уг хурлаар тус намын Тэргүүн дэд даргаар намын бүлгийн дарга Д.Ганбат томилогдсон байна.

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Тодруулбал:

  • Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган" зохион байгуулах тухай
  • "Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийн танилцуулга
  • Бусад гурван асуудлыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ