Уурхайд гэмтэж бэртэгсдийн тоо нэмэгдсээр
ОХУ-ын Кемерово мужийн Листвяжная уурхайд гарсан ослын улмаас бэртэж гэмтэгсдийн тоо 96 болжээ. "Нийт 96 хүн бэртэж гэмтсэнээс 43 нь уурхайн аврагч байна" гэж эх сурвалж мэдээллээ. Онцгой байдлын яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр 51 хүн нас баржээ. Тус яамнаас "41 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 22 нь аврагч. Мөн 55 хүн амбулаторийн эмчилгээ хийлгэж байна" хэмээн мэдээлсэн аж.
11-р сарын 30-ны өглөө Листвяжная уурхайгаас 11 уурхайчны цогцос олдсон агаад метан хийн улмаас дээд давхар луу зөөх боломжгүй болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ