Вакцинжуулалтыг эсэргүүцэгчид эмнэлгээр оржээ
Вакцинжуулалтыг эсэргүүцэгчдийг улаан бүсэд орохын өмнө хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөрэй гэхэд, тэднээс олон хүн эрүүл ахуй-эпидемиологийн дүрэм журмыг дагахаас татгалзсан.
Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн зарим нь эмнэлэгт цаг хагас-хоёр цаг байж, тэдэнд тусгай зааварчилгаа өгсөн юм гэж ерөнхий эмч мэдэгджээ. “Харин энд зарим нь хиймэл дүр эсгэж, инээлдэн хөхрөлдөж байсан нь эрүүл бус явдал, гэтэл нэг өвчтөн дээр ирээд, эвгүй аашилж эхлэцгээсэн, тэгэхэд нь би за одоо энэ сэдвийг зогсооё хэмээн хэлсэн юм” гэж тэр ярьжээ. “Пенициллинээр [коронавирусийг] эмчлэх хэрэгтэй гэж тэд надад ярьж байж билээ” гэж Вечерко хэлсэн байна.
Вакцинжуулалтыг эсэргүүцэгчид үнэний төлөө биш, харин нэр алдрын төлөө л ирсэн юм болов уу гэж Филатовын нэрэмжит клиникийн эмнэлгийн ерөнхий эмч үзэж байна. “Энд ямар ч үнэн зүйлийн тухай яриагүй, энэ нь зүгээр л өдөөн хатгалга. Тэд ердөө л тоглоом тохуу хийж байсан” гэж ерөнхий эмч дурджээ. Өмнө нь Оросын 11 эмнэлгийн ерөнхий эмч нар коронавирусийн эсрэг вакцин тариулахыг эсэргүүцэгч улстөрч, олон нийтийн зүтгэлтнүүдэд хандан ил захидал бичиж, эмнэлгийн улаан бүсэд өөрийн биеэр орж, ковидын өвчин туссан хүмүүс, түүнчилэн энэ өвчнийг дагуулж болох үр дагаврыг өөрийн биеэр харахыг санал болгосон юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ