Францад омикрон омгийн найман тохиолдол илрэв

        Тус улсын ЭМЯ коронавирусийн шинэ омог омикроны халдварын шинжтэй найман тохиолдлыг илрүүлжээ. Энэ тухай тэндэхийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурдсан ба түүнд "Улсын хэмжээнд найман тохиолдол бүртгэгдлээ" гэж бичсэн байна. Мөн шинэ омог мөн эсэхийг баттай нотлохын тулд шинжилгээнд хамруулж байгаа гэнэ.        
 Ням гарагийн өглөө Эрүүл мэндийн сайд Оливье Веран Францад шинэ омгийн тээгч аль хэдийнэ бий болсныг, үүнийг тодорхойлох нь "цаг хугацааны асуудал" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.                                                        
 Баасан гарагт ДЭМБ Африкын өмнөд хэсэгт тархсан коронавирусийн B.1.1.529 омгийг грек цагаан толгойн "омикрон" үсгээр нэрлэсэн ба энэ хувилбарыг "олон тооны мутацитай, зарим нь анхаарал татахуйц байна" гэж мэдэгдэлдээ дурджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ