Коронавирусийн шинэ штамм омикрон хурдтай тархаж байна
ӨАБНУ-ын эмч нар залуусын дунд коронавирусийн штамм – шинэ омикрон хурдтай тархаж буйд сэтгэл түгшиж байна. “Times of Israel” сонинд ингэж бичжээ. “Өвчний хүнд, хүндэвтэр явцтай 20-иос 30 гаруйхан насны залуус эмнэлэгт ирж, тэдний заримд эрчимт эмчилгээ хийх шаардлагатай байгаа юм. 65 орчим хувь нь вакцин тариулаагүй, үлдсэн хүмүүсийн олонхи нь эхний тунгаа л тариулжээ” гэж Йоханнесбург хотын баруун өмнөд дүүргийн Соуэто суурингийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Рудо Матива мэдлэгдсэн байна. Хэрвээ халдварын тоо нэмэгдвэл, эмнэлгийн ачаалал ихсэнэ гэж тэр хэлжээ. Наанадаж дельта-штаммынхтай адилхан тийм нөхцөл байдал үүснэ, тиймээс эрчимт эмчилгээний тасагт ахиу ор бэлтгэх хэрэгтэй гэж мэргэжилтэн үзэж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ