Коронавирусийн Oмикрон-штаммыг Эбола вирустэй зүйрлэжээ
Омикрон-мутацийн дагуулах эрсдэлийн тухай нарийн тоо баримт одоогоор алга, гэхдээ энэ нь маш түргэн тархаж байгаа нь илт байна гэж Монтгомери тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, цар тахлын бүр эхэнд дэлхийд түүний цар хүрээг дутуу үнэлж байжээ. “Энэ нь томуугийн нэг л төрөл байх хэмээн би ч мөн бодож байсан. Дараа нь нийтийн дархлаа тогтоож болно гэж үзсэн, гэтэл туйлын халдвартай штамм болох “дельта” гарч ирсэн юм” гэж WМA-гийн тэргүүн мэдэгдсэн байна.
COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг жил бүр явуулах шаардлага гарч магадгүйг тэр үгүйсгээгүй байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ