Байден цар тахал хэзээ намжих тухай ярив

 Коронавирусийн шинэ штамм илэрсэн нь вакцинд тавьсан оюуны өмчийн хязгаарлалтыг цуцлах шаардлагатайг нотлож байна, юу гэвэл дэлхий нийтээр вакцинжуулалтад хамрагдах хүртэл цар тахал намжихгүй  гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. 
 “Шинэ хувилбарын (коронавирусийн) тухай мэдээ нь вакцинжуулалт дэлхий нийтийг хамрах хүртэл цар тахал намжихгүй гэдгийг хэзээ хэзээнээс илүү тодорхой ойлгуулах ёстой” гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан Байдены мэдэгдэлд дурдсан байна.  Вакцины оюуны өмчийн эрхийг цуцлахыг уриалах нь тулгамдсан шинжтэй болж байна гэж тэр мэдэгджээ. “Вакциныг дэлхий нийтэд үйлдвэрлэхийн тулд COVID-ийн эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг хамгаалах хязгаарлалтаас татгалзах тухай АНУ-ын уриалгад  хариу өгөхийг ирэх долоо хоногт хийх Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын зөвлөлгөөнд оролцох орнуудад би уриалж байна.  Би энэ байр суурийг дөрөвдүгээр сард дэмжиж байсан. Тиймээс урагш түргэн ахих нь чухал гэдгийг өнөөдрийн мэдээ нотлож байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч мэдэгджээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ