Коронавирусийн омикрон хувилбарын вакцин зун гарна

          "ӨАБНУ-д шинээр бүртгэгдсэн SARS-CoV-2-ын омикрон хувилбарын эсрэг вакцин 2022 оны зун гэхэд бэлэн болно" гэж Цагаан ордны COVID-19-ийн ажлын хэсгийн зөвлөх асан Энди Славитт өчигдөр твиттер хуудсандаа бичжээ. "Pfizer, Moderna зэрэг эмийн үйлдвэрт коронавирусийн шинэ хувилбарын эсрэг вакцин боловсруулахад 100 орчим хоног шаардлагатай" хэмээн тэр "жиргэж". Түүнчлэн үйлдвэрлэл, баталгаажуулалтад багагүй хугацаа шаардагддагийг онцолсон байна. "Pfizer, Moderna вакцины үр нөлөөг тогтооход хоёр долоо хоногийн хугацаа шаардагдана" хэмээн үзэж тэрээр "Хэрэв бид 12-р сарын эхээр эхэлбэл шинэ вакцинууд зун гэхэд бэлэн болно" гэж дүгнэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ