COVID-19-ийн тохиолдол ихсэж байгаагаас Нью-Йорк мужид онц байдал зарлав

   Нью-Йорк мужийн  захирагч Кэти Хокул COVID-19-ийн халдварын тохиолдол ихсэж байгаагаас 2022 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл тус муж улсад онц байдал тогтоох  тухай зарласан байна. Захирагчийн сайтад нийтлэгдсэн албан ёсны зарлигт ингэж өгүүлжээ. 
 Коронавирус “2020 оны дөрөвдүгээр сараас хойш урьд өмнө байгаагүй хурдацтайгаар”  тархаж буйг харгалзан үзэж, түүнчилэн COVID-19-тэй холбоотойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо ихээхэн олширч, эмнэлгүүдийн багтаамжийг нэмэгдүүлэхэд уялдуулан зохицуулах үүднээс хандах шаардлага байгааг анхааран,  захирагч нийт муж улсын хэмжээнд онц байдал зарлалаа гэж баримт бичигт мэдээлсэн байна. 
Эрүүл мэндийн газар энэ өвөл коронавирусээр өвчлөх тохиолдол ихсэж болзошгүй тохиолдолд  хангалттай тооны ор гаргахын тулд  эмнэлгүүдэд  онц шаардлагатай биш, яаралтай биш эмчилгээ  хийхийг хязгаарлаж болох ажээ. Зарлиг арванхоёрдугаар сарын 3-ны баасан гарагаас үйлчилж эхлэнэ.  Энэ нь цар тахалтай тэмцэх аливаа нэн чухал материалыг түргэн худалдаж авах бололмж олгох ажээ. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ