«Листвяжная» уурхайд 57 хүн амь насаа алджээ
Дэлбэрэлт болох эрсдэлийг багасгахын тулд одоо “Листвяжная” уурхайн малталт хийж буй хэсгийн 20 хүртэл хувийг метанаар дүүргэх ёстой гэж Кемерово мужийн захирагч Сергей Цивилев хэлжээ. Ингэхэд гурван хоног шаардах бөгөөд үүний дараа л амь үрэгдэгсдийг эрс хайх ажлын сэргээх тухай шийдвэр гаргана гэж тэр мэдэгдсэн байна. Энэ хэрэг явдал арваннэгдүгээр сарын 24-ний үүрээр тодорхой болжээ. Тэр үед газар дор 285 уурхайчин байснаас 43 хүн бэртэж гэмтсэн байна. Тэднийг эмнэлэгт хэвтүүлж, дөрөв нь хүнд, 39 нь хөнгөн болон хүндэвтэр байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ