М.Саакашвили цэргийн эмнэлэгт хүргэгджээ
Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили Тбилисийн захын Глдани дүүрэг дэх хорих ангийн эмнэлгээс Гори хотын цэргийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Экс ерөнхийлөгчтэй хамт түүнийг эмчлэгч эмч Николоз Кипшизе, ээж Гиули Аласания, хорих ангийн эмнэлгийн эмч нар, өмгөөлөгч Дмитрий Сазаглишвили, Ника Гварамиа нар явсан гэнэ. Цэргийн эмнэлгийн байдал тайван буй бөгөөд эргэн тойронд нь цагдаа нар манаж байгаа аж. Өмгөөлөгч нар болон эмчлэгч эмч нар экс ерөнхийлөгчтэй уулзаж, хоригдож буй нөхцөл байдалтай нь танилцах зөвшөөрөл хүлээж байна. Түүний өмгөөлөгч Н.Гварамиа "Ерөнхийлөгч асан Саакашвили өөрийг нь цэргийн эмнэлэгт шилжүүлэхийг зөвшөөрсөн. Сар гаруйн өмнө баривчлагдсаныхаа дараа зарласан өлсгөлөнгөө зогсоож, тэнд хүргэгдсэн" хэмээн мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ