Канад 5-11 насныханд зориулсан вакциныг хүлээн зөвшөөрчээ

 Тус улсын Эрүүл мэндийн яам 5-11 насны хүүхдүүдэд зориулсан Pfizer-BioNTech консорциумын вакциныг хүлээн зөвшөөрөв. Энэ талаарх мэдэгдлийг өчигдөр Канадын засгийн газрын вэб сайтад нийтэлжээ. Мэдэгдэлд "Өнөөдөр (11.19) Канадын ЭМЯ 5-11 насны хүүхдэд зориулсан Pfizer-BioNTech компанийн Comirnaty коронавирусийн эсрэг вакциныг баталлаа. Энэ нь Канадад батлагдсан дээрх насныханд зориулсан анхны вакцин юм" хэмээн дурдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ