Байдены хувийн эмч түүний биеийн байдлын тухай

   АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хувийн эмч Кевин О’Коннор  төрийн тэргүүний өвчин эмгэгийн тухай ярьжээ.  Эмчийн хэлснээр, сүүлийн үед америкийн ерөнхийлөгчийн ханиалгах нь ихсэж, алхах гишгэх нь мууджээ.  Ерөнхийлөгч зүрхний хэм алдагдалт, цусан дахь өөхний өндөр агууламж, идсэн зүйлээрээ гулигуулах өвчин, улирлын харшил, хөлний мэдрэлийн гаралтай өвдөлтөө эмчлүүлж байгааг эмч бас дурдсан байна. Байдены биеийн байдал нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, төрийн тэргүүн, дээд ерөнхий комсандлагчийн хувиар ажил үүргээ бүрэн гүйцэтгэх боломжийг түүнд олгож байна гэж O’Коннор өмнө нь мэдэгдсэн юм.  
Ерөнхийлөгч эрүүл, эрч хүчтэй хэвээр байна гэж тэр бас онцлон тэмдэглэжээ. Өмнө нь Байден төлөвлөгөөт үзлэг хийлгэж, түүнчилэн бүдүүн гэдэсээ дурандуусан байна. Ийм үзлэгтэй холбогдуулан тэр өөрийн бүрэн эрхийг дэд ерөнхийлөгч Камала Харрист түр шилжүүлсэн юм. Жо Байден үүрэгт ажилдаа буцаж орохдоо, миний бие “маш сайн байгаа” гэж мэдэгджээ. Өнөөдөр арваннэгдүгээр сарын 20-нд Бейден 79 нас хүрч байна. Тэр  АНУ-ын  түүхэнд хамгийн настай ерөнхийлөгч юм. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ