БНХАУ C-550 системийн чадавхийг үнэлэв

           ОХУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарт Израиль, АНУ-ыг гүйцэх C-550 зенитийн пуужингийн системийг бүтээсэн. Тэгвэл уг системийн хүчин чадлыг Хятадын Sohy порталд үнэлжээ. Агаарын довтолгооноос хамгаалах C-550 систем нь дэлхийн анхны хөдөлгөөнт пуужингийн болон сансрын довтолгооноос хамгаалах систем болж магадгүй юм. Түүнчлэн тив алгасагч баллистик пуужин болон сансрын довтолгоог таслан зогсоох аж."C-550 нь АНУ-ын тойрог замын X-37B онгоцыг тэсвэрлэх чадвартай. 600 км-ийн зайд пуужин сөнөөх чадвартай C-550 "Прометей" цогцолборын үндсэн дээр ирээдүйтэй системийг боловсруулж байна. Хэрэв C-550 үнэхээр ийм үзүүлэлтэд хүрвэл Оросын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах салбарын хоцрогдол нэг үсрэлтээр арилж, АНУ, Израиль зэрэг улсыг гүйцэх боломжтой" гэж Sohy порталд бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ