Тайваньд цохилт өгч болох багцаалсан товыг гаргажээ
Тайванийн эсрэг ажиллагаанд бэлтгэх ажил ид өрнөж байгаа нь илт байна. Хятадын Такламаканы цөлд америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон мина тээгч хоёр пуужинт хөлөг онгоцны бүрэн хэмжээний загварыг төмөр замаар тээвэрлэж явсныг хиймэл дагуулаар илрүүлжээ. Ийм загварын хөлөг онгоцууд дахь нисэх хүчин болон пуужинт цэрэг америкийн флотод цохилт өгөх арга ажиллагаа боловсруулж байгаа аж. Одоо Хятад улс 355 хөлөг онгоц бүхий дэлхийд хамгийн том тэнгисийн цэргийн флоттой бол, АНУ 296, Орос улс 295 хөлөг онгоцтой юм. Тайванийг хамгаална хэмээн батлан илэрхийлж байгаа ч, Хятадын эсрэг ажиллахаар шийдэж ядаж байгаа АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байден болон түүний засаг захиргааны сул талыг Бээжингийн эрх баригчид ашиглаж болох талтай. Хятад улс бас америкийн хөлөг онгоцуудыг устгах тусгай баллистик пуужин хэрэглэхээр яаравчилан бэлтгэж байгаа ажээ.
БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй хийсэн онлайн-уулзалтын дараа хэд хэдэн салбарт хоёр орны төлөөлөгчид хамтран ажиллана гэж АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден үзэж байна. Тэр мягмар гарагт Нью-Гэмпшир муж улсад сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж мэдэгджээ. “Энэ нь аятайхан уулзалт болсон, би ирэх хоёр долоо хоногт энэ тухай илүү ихийг ярьж чадна” гэж америкийн төрийн тэргүүний хэлснийг Цагаан ордны дэргэд ажилладаг сэтгүүлчид дурдсан байна. Тайваньтай харилцах тухай хуулийг засаг захиргаа дэмжиж байгааг Ши Зиньпинтэй хийсэн онлайн-уулзалтын үеэр Байден мэдэгджээ. Тайванийн асуудлаар ямар нэг ахиц гарсан эсэх тухай асуултад тэр хариулахдаа, “Тайваньтай харилцах тухай хуулийг дэмжиж байгаагаа бид тодорхой ойлгуулсан.
Тайвань бол хараат бус, тиймээс өөрийн шийдвэрийг бие даан гаргадаг” гэж хариулсан байна. Аравдугаар сарын эхээр “The Wall Street Journal” сонин Байдены засаг захиргааны төлөөлөгчийн хэлснийг иш татахдаа, АНУ-ын цэргийн сургагч нар Тайванийн батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх зорилгоор тэнд нэг жил гаруй нууц ажиллагаа явуулж байгааг мэдээлсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ