Болгарын ерөнхийлөгч сонгуулийн эхний шатанд 49,41 хувийн санал авчээ
Тус улсын одоогийн ерөнхийлөгч Румен Радев ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 49,41 хувийн санал авсан талаар СЕХ-ноос мэдээллээ. Гэхдээ энэ нь төрийн тэргүүнээр сонгогдоход хангалтгүй юм. Тиймээс 11-р сарын 21-нд хоёр дахь шатны санал хураалт явуулах ба Р.Радевийн өрсөлдөгч нь ГЕРБ намаас нэр дэвшигч Атанас Гержиков болох аж. Мөн Туркийн цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг "Хүний эрх, эрх чөлөөний төлөө хөдөлгөөн"-ий тэргүүн Мустафа Карадай 11,57, "Сэргэн мандалт" намын дарга Костадин Костадинов 3,93, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Лозан Панов 3,68 хувийн санал авчээ.
Болгарт парламентын гурав дахь сонгууль, ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 14-нд болсон билээ. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь ирц 40 хувьд хүрээгүй явдал байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ