Ким Жөн Ун нэг сарын дараа анх удаа олны өмнө гарчээ

 БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сард анх удаа олны өмнө гарсан байна. Тэрээр орчин үеийн хотын бүтээн байгуулалт өрнөж буй улсынхаа баруун хойно орших Самжиен хотод зочилсон гэнэ. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг Ким Жөн Ун Самжиен хотод очиж, гурав дахь буюу эцсийн шатны бүтээн байгуулалтын явцтай биечлэн танилцсан талаар мэдээлэв. Хойд Солонгосын удирдагч хамгийн сүүлд Пхеньянд аравдугаар сарын 11-нд болсон үзэсгэлэнд оролцож, үг хэлжээ. Түүний 20 кг турсан талаар өмнө нь мэдээлсэн билээ, тус агентлаг. Өмнөд Солонгосын парламентын гишүүдэд зориулж тагнуулууд хувийн мэдээлэл хийн, Ким Жөн Уны эрүүл мэндийн байдлыг олж мэдсэнээ мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ