Дельта омог Хятадад коронавирусийн дэгдэлтийг өдөөж байна
"БНХАУ-д Дельта омгийн улмаас үүссэн коронавирусийн хамгийн том дэгдэлт бүртгэгдлээ. Өнгөрсөн 24 цагт тус улсын зүүн хойно оршдог Далянь хотод коронавирусээр халдварласан 32 тохиолдол илэрсэн учир эрх баригчид хорио цээрийн хатуу арга хэмжээ авчээ" гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Аравдугаар сарын 17-ноос 11-р сарын 14-ний хооронд тэнд коронавирусийн 1,308 тохиолдол бүртгэгдсэн нь Дельта омгийн зун илэрсэн тооноос олон байгаа юм. Түүнчлэн дээрх дэгдэлт 21 бүс нутгийг хамарсан байна. Зарим хотод COVID-19-ийн халдварын тархалтыг хязгаарлаж чадсан аж. Цар тахал дэлгэрч эхэлснээс хойш тус улсад халдварласан тохиолдол 98,315 бүртгэгдэж, 4,636 хүн хорвоог орхижээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ