Путин Европын цагаачдын бодлогын тухай санаа бодлоо илэрхийлэв

  Европ олон зуун мянган цагаачийг тийш очих нөхцлийг өөрөө бүрдүүлж, харин одоо болж буй хэрэг явдлын хариуцлагаас мултарахын тулд гэм буруутнуудыг эрж байна.  Оросын ерөнхийлөгч Владимир Путин польш-белорусийн хил дээрх хямралт байдлыг тайлбарлахдаа, Европын холбооны цагаачдын бодлогын тухай санаа бодлоо ингэж илэрхийлжээ. Өнгөрсөн ням гарагт түүний хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурдлсан байна. “Тэд өөрсдөө буруутай” гэж оросын төрийн тэргүүн тэмдэглэжээ. 
 2021 он гарсаар Балти орчмын орнуудтай БН Белорусь Улсын хаяа нийлдэг хил рүү хүмүүс цувах болсон билээ. Олон мянган хүн Польшийн хилд тулж  очсон арваннэгдүгээр сарын 8-нд хямрал эрс хурцадсан юм. 
Хууль бус цагаачид хил орчмын нутгаас гарч явахгүй байгаа бөгөөд арваннэгдүгээр сарн 10-нд тэдний зарим нь өргөст торон хаалтыг нураан, Польш руу дайран орох гэж оролджээ. Тийнхүү тавин хууль бус цагаач Белорусийн нутгаас Польшид дайран орсныг Подляск мужийн цагдаагийн газар арваннэгдүгээр сарын 14-нд мэдээлсэн байна. Цагаачид дахиад өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байгаа тухай Польийн хилчид сүүлд нь бас мэдэгджээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ