COVID-19-тэй хийж буй тэмцэл хэзээ дуусах тухай таамаглал дэвшүүлжээ

 “Дейли мэйл”: Дэлхий COVID-19-тэй аль хэр удаан тэмцэх тухай британийн шинжээчид ярьжээ     Британийн “Дейли мэйл” сонин  тус орны Үндэсний эрүүл мэндийн албаны баримт бичгээс иш татахдаа, дэлхий шинэ коронавирустэй хамт байж суралцахад хүрнэ гэж бичжээ.  
SARS-CoV-2 нь ханиад томуу болон амьсгалын замын бусад халдварын адил жилийн хүйтний үед “улирлын дэгдэлттэйгээр” тархалтын хурдацаа хадгалах” төлөвтэй байна. Гэхдээ вакцинжуулалтын хүчинд COVID-19 тогтворжих байдал гэгчид орно хэмээн эрдэмтэд найдаж байна. 
“Одоо бид дэлхий нийтэд вирусийн дамжин халдварлаж буй цар хүрээг харгалзан үзэхдээ, нийгэм вирусийг дарж,  түүнтэй хамт байж, он удаан жил эндемийн байдалд хүрч болно гэдгийг бодох ёстой” гэж сонинд иш татан бичжээ. 
Цар тахал эхлэснээс хойш SARS-CoV-2-ын халдвар авсан хүн 253 саяас давж, таван сая гаруй хүн нас бараад байна. АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, Орост байдал хамгийн  ээдрээтэй байгаа юм. Вакцинжуулалт нь хамгаалалтын хамгийн найдвартай арга хэвээр байна. 
SARS-CoV-2-оор нас барж байгаа нь урьдчилан сэргийлэх дархлаажуулалтаас татгалзаж буйтай холбоотой гэж ДЭМБ бүр есдүгээр сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ