ОХУ-д антирекорд тогтоолоо
"ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэж, 39,256 тохиолдол бүртгэгдэн, 1,241 хүн нас барсан нь хамгийн муу үзүүлэлт боллоо" гэж бямба гарагт шуурхай штабаас мэдээлэв. Үүнээс өмнөх хамгийн муу үзүүлэлт 11-р сарын 10-нд бүртгэгдсэн ба 1,239 хүн нас баржээ. Тус оронд коронавирусийн халдварын 9,031,851 тохиолдол бүртгэгдэж, 254,167 хүн хорвоог орхиод буй. Харин 7,754,764 хүн эдгэсний 33,803 нь сүүлийн 24 цагт эмнэлгээс гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ