COVID-оор хэн ковидоор өвчилж болох вэ?

Оросын дархлаа судлаач, анагаахын ухааны доктор Николай Крючков вакцин тариулсан мөртлөө хэн ковидоор өвчилж болох тухай ярьжээ.

Вакцин тариулсны дараа өвчлөх магадлалтай хүмүүсийн дунд дархлаа султай хүмүүс ордог байна.

Үүнд генетикийн болон архаг хууч өвчтэй хүмүүс, түүнчилэн дархлааг зориудаар дарангуйлах эм болон үрэвслийн эсрэг дааврын бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэсэн хүмүүс багтдаг ажээ.

Вакцин нь 70-75-аас дээш насныханд нэг их нэмэр болдоггүйг тэмдэглэж байна. Түүнчилэн шинжээчийн хэлснээр,  коронавируст халдварын эсрэг  вакцины эхний тун хийлгэсний дараа удсан хүмүүс болон хангалттай үр дүнгүй вакцин тариулсан хүмүүс эрсдэлийн бүлэгт ордог байна.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ