БНХАУ-д ковидын тархалтын голомт Далянь хотод шилжжээ

              "БНХАУ-ын Далянь хот (зүүн хойд Ляонин муж)-од коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байна" гэж тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээллээ. Өнгөрсөн пүрэв гарагт эл хотод 52, лхагвад 21, мягмарт 17, даваад таван тохиолдол бүртгэгджээ. Өмнө БНХАУ-ын нутаг дэвсгэрт вирусийн тархалтын голомт нь ОХУ-ын Благовешенсктэй хил залгаа Хэйхэ хот (зүүн хойд Хэйлунзян муж) байсан ба хорио цээрийн хатуу дэглэм тогтоосны үр дүнд халдварын тохиолдлын тоо хумигдсан юм. 
Тодруулбал, нийтийн тээврийн үйл ажиллагааг зогсоож, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан, суурингийн амин чухал үйл ажиллагааг хангхагүй аж ахуйн нэгжүүдийг хааж, хот доторх хүн амын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад, галт тэрэгний тасалбар худалдаалахыг хориглосон байна. Эдгээр арга хэмжээг дараа нь Бээжинд авсан билээ.                                                      
 БНХАУ-д пүрэв гарагт коронавирусээр халдварласан тохиолдол 98 бүртгэгдсэний 19 нь зөөвөрлөгдсөн, 79 нь дотоодынх аж. Одоогийн байдлаар нийт 98,099 тохиолдол илэрч, 4,636 нь нас барсан бол 92,183 нь гүйцэд эдгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ