Корь буюу улаан бурхан өвчин дэгдэж болзошгүйг ДЭМБ сэрэмжлүүлэв
COVID-19-ийн цар тахлаас болоод өнгөрсөн жил 22 сая гаруй хүүхэд корийн хоёр вакцины эхний тунг өнжсөнийг дээрх хоёр байгууллага мэдээлж байна. “Энэ нь сүүлийн хорин жилийн хамгийн их үзүүлэлт юм. Тиймээс дэгдэлт үүсэх аюултай нөхцөл бий болгож байна” гэж ДЭМБ болон АНУ-ын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хамтарсан мэдэгдэлд дурджээ. Хүүхдүүдийн дөнгөж 70 хувь нь корийн хоёр дахь тунг тариулсан байна. Хүн амын хамгаалахад 95% нь тариулах ёстой гэдгийг тодруулан тайлбарлажээ.
ДЭМБ-ын дархлаажуулалтын газрын тэргүүн Кейт О’Брайены хэлснээр, корийн томхон дэгдэлт 26 оронд бүртгэгдсэн байна. Тэр аль болох түргэн вакцинжуулахыг улс орнуудад уриалжээ.
Корь, улаан бурхан, паротитын эсрэг тарилга хийлгэсэн хүмүүс коронавирусийн хүнд хэлбэрээр цөөн өвчилдөг гэж америкийн эрдэмтэд өмнө нь мэдээлж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ