АНУ-д үнийн өсөлт дээд амжилт тогтоолоо

Тус улсад үнийн өсөлт огцом хурдсан, 1990 оноос хойших оргилд хүрчээ. "Bloomberg" агентлагийн мэдээлснээр, хэрэглээний үнэ жилийн дүнгээр аравдугаар сард өмнөх сарын 5,4 хувиас 6,2 хувь болж, огцом хурдтай өссөн аж. Хэрэглээний үнийн индекс есдүгээр сартай харьцуулахад 0,9 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн сарын хувьд хамгийн их өсөлт болсон байна. Түүнчлэн эл агентлагийн онцолсноор, хоёр үзүүлэлт шинжээчдийн таамаглалаас давав. Мэргэжилтнүүд аравдугаар сард жилийн инфляцийг 0,6 хувиар өсч, 5,8 хувь болно гэж таамаглаж байлаа.                                      
   Энэ өсөлтөд эрчим хүч, орон сууц, хоол хүнс, тээврийн хэрэгслийн өндөр үнэ нөлөөлсөн гэнэ. Суурь инфляци (хүнс, эрчим хүчний үнийг тооцохгүйгээр) аравдугаар сард жилийн дүнгээр 4,7 хувьтай байж.                         
  Мөн сард АНУ-д үнийн өсөлт 1991 оноос хойших оргил үедээ хүрчээ. Холбооны нөөцийн сангийн инфляцийн зорилтыг тогтооход ашигладаг хувийн хэрэглээний зардлын хэмжүүр болох RFE үнийн индекс наймдугаар сард 0,4 хувиар, 2020 оны мөн үеийнхээс 4,3 хувиар өссөн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ