АНУ-ын тагнуулууд Ши Жинпинийг мөрдөхөд асуудалтай байна

            "Хятад улс АНУ-ын тагнуулын байгууллагуудыг тагнуулахад улам хэцүү болж байна" хэмээн Bloomberg эх сурвалжаас эш татан мэдээллээ. АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын дарга Ши Жинпиний ойр дотныхны талаарх мэдээлэл хомс буйд сэтгэл дундуур байгаа гэнэ. Үүний зэрэгцээ "Вашингтон, улс төрийн шийдвэр гаргахад Бээжингийн дараагийн алхмуудыг ойлгох шаардлагатай байгаа тул Хятад улс болон дээд урирдлагынх нь талаарх тагнуулын хэрэгцээ улам нэмэгдэж байна" гэж эх сурвалжууд тэмдэглэжээ. 
Энэ нь ялангуяа Тайванийн асуудлаас эхлээд өндөр технологи хүртэлх янз бүрийн салбарт хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсэж буйтай холбоотой юм.                     
     Ерөнхийлөгч асан Дональд Трамп, одоогийн ерөнхийлөгч Ж.Байден нарын засаг захиргаа Хонконгод эрх мэдлээ нэгтгэх арга хэмжээ, COVID-19-ийн гарал үүслийг судлах, Өмнөд Хятадын тэнгист цэргийн жагсаал,АНУ-д  хувьцаа гаргах гэж буй компаниудад дарамт шахалт үзүүлж байгаад үнэхээр гайхжээ.                    
  Мөн Пентагон "Хятадын цөмийн зэвсэг таамаглаж байснаас илүү хурдацтай өсч байна" хэмээн мэдэгдлээ. Өмнө нь Пентагон БНХАУ-ын зэвсэгт хүчний тухай тайлан нийтлэхдээ "Хятадын цөмийн хөтөлбөрийн өнөөгийн хөгжлийн хурд нь АНУ-ын Батлан хамгаалах яамны 2020 онд гаргасан таамгаас давж байна" гэж тэмдэглэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ