АНУ, БНХАУ 2025 онд утааг бууруулах шинэ төлөвлөгөө өргөн барина

             Вашингтон, Бээжин хоёр 2025 онд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах шинэ төлөвлөгөөгөө зарлах бодолтой байна. Шотландын Глазго хотод болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн (COP26) талуудын 26-р бага хуралд танилцуулсан хоёр улсын хамтарсан мэдэгдлийг эш татан "Ройтерс" агентлаг лхагва гарагт мэдээлэв. Хоёр улс 2022 оны 11-р сард Египетэд болох Уур амьсгалын өөрчлөлтийн 27-р бага хурлын өмнө метан хийн алдагдлыг хянах системийг сайжруулахаар төлөвлөж буй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ