Цаашид COVID-19-ийн эсрэг вакциныг жил бүр шинэчилэхэд хүрч болох юм гэж ДЭМБ үзэж байна

  Коронавирусийн шинэ шинэ аюултай штамм гарч ирж байгаа нь COVID-19-ийн эсрэг вакциныг жил бүр шинэчилэхийг шаардаж болох юм гэж ДЭМБ-ын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сумья Сваминатан мэдэгджээ. ТАСС агентлаг ингэж мэдээлсэн байна. “Одоогоор зөвшөөрөгдсөн вакцинууд нь өнөөг хүртэл бидний мэдэх хувилбаруудын эсрэг үр дүнтэй хэвээр байгаа нь сайн хэрэг.
 Гэхдээ  эдгээр вакцин үр дүнгүй байж болох хувилбар ирээдүйд гарч ирэхийг бид мэдэхгүй” гэж тэр хэлжээ. “Судлаачид болон эрдэмтэд эдгээр вакциныг коронавирусийн шинээр гарч ирэх штаммуудын эсрэг үр дүнтэй болгосноор”, вакциныг түргэн өөрчилж чадна гэдэгтээ итгэлтай байхыг хүсч байна гэж Сваминатан тэмдэглэжээ. “BioNTech” болон  “Pfizer” компанийн вакцины клиникийн туршилтыг эрдэм шинжилгээний хэм хэмжээг зөрчин явуулж, үүнээс гадна  дагалдах сөрөг нөлөөг нуун дарагдуулж байжээ гэж британийн эрдэм шинжилгээний BMJ сэтгүүлд бичсэн юм. 
“Pfizer” компанид тусладаг “Ventavia Research Group” компанийн бүс нутгийн удирдагч эмэгтэй сэтгүүлийн редакцитай холбогдож,  олон зөрчил гаргаж байгааг удаа дараа хэлсний дараа өөрийг нь ажлаас халсан тухай ярьжээ.  Ажилтны хэлснээр,  түүний туслахууд цуглуулсан баримтаас алдаа илрүүлж,  үүнтэй холбогдуулан “BioNTech” компанийн төлөөлөгчид дагалдах сөрөг нөлөөний тухай үйлчлэгчүүдийн санал гомдлыг тэр бүр шуурхай тусган ажиллаж байгаагүй байна.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ