Билл Гейтс COVID-19-ийн дараа дахин хямрал нүүрлэнэ гэв
Шинэ шинэ цар тахал нь ирээдүйд жам ёсны шалтгаанаар төдийгүй, биотеррористуудаас болоод дэлхийд заналхийлж болох юм гэж Гейтс өмнө нь хэлж байсан юм. Хүн төрөлхтөн элдэв өвчинтэй тэмцэхийн тулд технологийн хөгжилд хөрөнгө оруулж, тухайлбал судалгаа хийж, үлэмж хямд төсөр вакцин гарган, үүнийг үйлдвэрлэх үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэрбумтан үзэж байна.
Есдүгээр сард “Exscientia” компани Билл, Мелинда Гейтс нартай 70 сая долларт хүрч болох өртөг бүхий гэрээнд гарын үсэг зурсан юм. Тийнхүү орж ирэх мөнгөний нэг хэсгийг COVID-19-ийг эмчилж, ирээдүйд цар тахал гаргахаас сэргийлэх вирусийн эсрэг эм гаргаж авахад зарцуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ