Дани улс хорио цээрийн хязгаарлалт сэргээнэ
Уг орны иргэд одоо олон нийтийн газар, арга хэмжээ, ресторан, шөнийн цэнгээний газар, түүнчлэн 200-гаас илүүгүй үзэгчтэй кинотеатр, концертын танхимд зочлохдоо COVID-паспортаа дахин үзүүлэх шаардлагатай болжээ. Эл бичиг баримт нь тухайн хүн вакцин хийлгэсэн, коронавирусын эсрэг шинжилгээ өгсөн эсвэл саяхан эдгэсэн тухай гэрчилгээтэй байх ёстой.
Сануулахад, Дани улс Европын холбооны орнуудаас анх удаа хязгаарлалтыг есдүгээр сард цуцалсан ч сүүлийн хоёр долоо хоногт халдварлагсдын тоо хоёр дахин нэмэгджээ. Нийт хүн амынх нь 75 орчим хувь вакцинд хамрагдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ