Ямар аминдэм COVID-19-ийн хүнд явцаас хамгаалдаг вэ?
Судсаар тарьсан C аминдэм COVID-19-ийн хүнд явцаас хамгаалах боломж олгодог гэсэн дүгнэлтийг олон улын эрдэмтдийн баг хийжээ. “Телеграф” сонинд ингэж бичсэн байна.
С аминдэм тарих нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, үрэвслийг дарангуйлдагийг эрдэмтэд клиникийн 12 туршилтын дараа илрүүлжээ. Энэ антиоксидант нь плацебо эмтэй харьцуулвал эдгэрэлтийг 70%-иар түргэсгэдэг нь хятадын Ухань хотод хийсэн нэг судалгааны явцад харагдсаныг сонинд бас тэмдэглэсэн байна.
Өвчтөнд зургаагаас 24 хүртэл грамм С аминдэм тарих нь нас баралтыг бууруулж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацааг богиносгох боломж олгож байлаа гэж судалгаанд оролцогчдын нэг Анитра Карр хэлжээ.
Түүнчилэн ингэснээр COVID-19-ийн хүндрэх эрсдэлийг гурав дахин бууруулсан байна.
Гэхдээ илүү өргөн цараатай судалгаа хийх шаардлагатайг судлаачид тэмдэглэжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ