НАТО Орост цөмийн цохилт өгөхөөр зэхэж байна
Энэ нь дэлхийн өнөөгийн хэрэг явдлуудтай холбоогүй байдаг л сургуулилт гэж тус байгууллагын хэвлэлд зориулсан мэдээнд дурдсан байна. Харин энэ сургуулилт нь Оросын эсрэг чиглэсэн байж болох юм гэж шинжээч үзэж байна.
Гэвч “Европын аюулгүй байдлын нөхцөл дордож, тодорхой бус байгаагаас болоод цөмийн зэвсэг бүхий найдвартай, нэгдмэл эвсэл байх шаардлагатайг өнгөрсөн жил НАТО-гийн удирдлага тэмдэглэж байсныг тэр дурджээ. Ийм эвсэл нь тус тивийн таамаглах аргагүй аливаа нөхцөл байдлыг шийдвэрлэхэд туслана гэж цэргийн эвслийн удирдагчид үздэг байна. “Тунхаглалд Оросыг нэр заан дурдаагүй ч, тус улсыг битүү хэлсэн байж болох” гэж Атламазоглу тэмдэглэжээ.
Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаяснаас хойш цөмийн бөмбөг хэрэглэж байгаагүй хэдий ч, “Steadfast Noon” зэрэг тактикийн сургуулалт ийм зэвсэг хэрэглэсэн том дайн болох тохиолдолд онцгой чухал учир холбогдолтой юм гэж тэр бичсэн байна. Бэлтгэл сургуулилт хийснээр нисэгчид, багийнхан болон үйлчилгээний албаныхан хэрвээ цөмийн дайн эхлэвэл юу хийхийг урьдаас нарийн мэдэж авна гэж ахмад дайчин төгсгөлд нь бичжээ.
Дашрамд дурдахад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Севастополь хотод үг хэлэхдээ, эх орноо өмгөөлөн хамгаалахад бэлэн байдаг нь оросын ард түмэнд угаас заяасан зан чанар юм гэж мэдэгдсэн байна.
“Эх орондоо санаа тавьдаг уламжлал, түүнийг өмгөөлөн хамгаалах бэлэн байдал нь манай олон сая, олон үндэстний ард түмний зан чанарт угаас суусан байдаг” гэж Путин Ард түмний нэгдлийн өдрөөр оросын иргэдэд мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ