Бараг нэг тонн кокаин хурааж авчээ

АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх алба Нью-Йорк руу явах замдаа бараг нэг тонн кокаин хурааж авсан тухай "The Independent" сонинд мэдээлэв. Хууль сахиулагчид нийтдээ 920 орчим кг хориотой бодис буюу тус бүр нь 460 кг жинтэй хоёр ачаа хураасан байна.
 Мөрдөн байцаалтын явцад тус албаныхан Хорхе Апонте-Гусман, Нельсон Аграмонте-Минайя, Карлос Мезонет-Лопес нарыг эл хэрэгт буруутгаж буй аж.                      
Хураалгасан кокаин нь Нью-Йорк мужид сүүлийн арван жилд хамгийн ихэд тооцогдож байгаа гэнэ.
 Орон нутгийн Хар тамхитай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Рэй Донован "Энэ ажиллагаа Нью-Йорк дахь хар тамхины наймаа өөрчлөгдсөнийг нотолж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд кокаин хураах тохиолдол 150 гаруй хувиар өслөө" гэж мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ