БНХАУ-д коронавирусын шинэ давалгаа эхэлжээ

"Өнгөрсөн мягмар гарагт БНХАУ-д COVID-19-ийн 93 шинэ тохиолдол илэрсний 35 нь тус улсын зүүн хойно орших Хэйхэ хотод бүртгэгдлээ. Мөн өнгөрсөн бямба гарагт 48, нямд 59, даваад 54 шинэ тохиолдол илэрсэн юм" гэж Бээжин хотноо 11-р сарын 3-ны лхагва гарагт Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн улсын хорооноос мэдээлжээ. 
"Дотоод" халдварын шинэ давалгаа аравдугаар сарын 17-ноос эхэлснээс хойш 17 муж, бүс нутагт 500 тохиолдол илрээд буйн 426 нь вирусын тархалтын өнөөгийн давалгааны гол эх үүсвэр болох хойд болон зүүн хойд хэсгийн Ганьсу, Хэйлунжан мужтай, ӨМӨЗО-той холбоотой юм.                                             
Тус улсын эрх баригчид хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч байгаа ч тархалт өргөжсөөр байна. Хэвлэлүүд эл тархалтыг "сэтгэл түгшээсэн" гэж тодорхойлж байгаа бөгөөд Бээжин найман хүн халдварласан нь анхаарал татаж байгаа гэнэ. Энэ нь нэгдүгээр сарын 19-нөөс хойш нийслэлд илэрсэн халдварын хамгийн өндөр түвшин юм. Үүнтэй холбогдуулан эрх баригчид Бээжингийн иргэдэд хотоос гадуур аялах, хурим хойшлуулах, оршуулга зохион байгуулах ажлыг хялбарчлах, олон нийтийн арга хэмжээг багасгахыг зөвлөжээ. Мөн хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоохын тулд Бээжингийн нисэх онгоцны буудлуудад хуваарьт нислэгийн талаас илүү хувийг цуцлав. 
Мягмар гарагт нийт 109 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс гадна халдвартай 16 хүн БНХАУ-д ирсэн байна. 
Дашрамд дурдахад цар тахал анх илэрснээс хойш өнөөг хүртэл 97,423 хүн коронавирусээр халдварласнаас 4,636 нь нас барж, 91,787 нь эдгэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ