Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг урьж уулзав
Цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх бодлого болон цаг үеийн бусад асуудлаар Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүдийн саналыг сонслоо.
Засгийн газруудын бодлогын залгамж чанарыг хадгалах зорилгоор Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулахаар болов.
Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдийн саналыг сонслоо.
Үнэтэй санал зөвлөмжөө өгсөн үе үеийн Ерөнхий сайд нартаа талархал илэрхийлье!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ