Нийгмийн даатгалын талаарх багц хуулийн төслүүдийг энэ сард хэлэлцэнэ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан боллоо. УИХ-ын даргын захирамжид багтсан Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслийг хэлэлцэх цаглаварыг баталлаа.
Энэ 11 дүгээр сард тус Байнгын хороо:
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг /Засгийн газраас 2021.04.07-ний өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
- “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
- “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Түүнчлэн, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс шинээр хуулийн төсөл өргөн мэдүүлбэл тухай бүр хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга шийдвэрлэх юм. Нийгмийн бодлогын байнгын хороогоор энэ 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэснээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.4 хувь дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ