БНХАУ-ын жижиг хотуудад тэнгэр баганадсан барилга барихыг хориглоно

      "Тус улсын эрх баригчид жижиг хотуудад "тэнгэр баганадсан супер барилга" барихыг хязгаарлана" гэж "The Guardian"-д бичжээ. Энэхүү шийдвэрийг "хоосон төслүүд"-ийн эсрэг өргөн хүрээтэй тэмцлийн нэг хэсэг болгон, эрчим хүчний хэрэглээг багасгах зорилгоор гаргасан аж. 
г сонинд бичсэнээр, одооноос эхлээд 150 метрээс дээш өндөртэй, тэнгэр баганадсан барилга барихыг хязгаарлаж, 3 сая хүрэхгүй хүн амтай хотод 250 метрээс дээш өндөр барилга барихыг хориглосон байна. Бас 3 сая гаруй хүн амтай хотуудад 250 метрээс дээш өндөртэй барилгуудын тоог хязгаарлана.                                                     
Энэ нь БНХАУ-ын засгийн газар барилгын өндрийг хязгаарлаж буй анхны тохиолдол биш юм. 2021 оны долдугаар сард тус улсын Хөгжил, шинэчлэлийн улсын хорооноос 500 метрээс дээш өндөртэй тэнгэр баганадсан барилгууд барихыг хориглосон бөгөөд үүнээс хойш 100 метрээс дээш өндөр барилгууд хотын хэмжээ, галын аюулгүй байдалд яг тохирч байх ёстой гэж шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ