Суданд баривчлагдсан зарим албан тушаалтныг цагдан хорихоос суллажээ\

            "Суданд цэргийн эрх баригчид баривчилсан зарим албан тушаалтныг баасан гарагт суллалаа" гэж "Al Arabiya" телевиз твиттер хуудсандаа мэдээллээ. Урьдчилсан мэдээгээр тус улсын Эрүүл мэндийн сайд Омар Ахмед аль-Нажибыг суллажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.                
 Суданы цэргийнхэн хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн дараа аравдугаар сарын 25-ны шөнө ерөнхий сайд Абдалла Хамдук болон хэд хэдэн өндөр албан тушаалтан, нэр хүндтэй улс төрчдийг баривчилсан билээ. Тус улсын удирдагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан "залуучуудын хувьсгалд армиас авсан хариу арга хэмжээний хариуд" эрх баригчдыг огцруулж, онц байдал зарласан юм. 
Түүнчлэн тэрбээр 30 жил төр барьсан ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагасны дараа Суданд шилжилтийн үеийг тодорхойлсон үндсэн хуулийн тунхаглалын хэд хэдэн заалтыг түдгэлзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ