Илон Маск АНУ-ын "тэрбумтнуудад ногдуулах татвар"-ыг шүүмжлэв

            "Tesla" болон "SpaceX" компанийн үүсгэн байгуулагч Илон Маск Ардчилсан намын Конгресст дэвшүүлсэн тэрбумтнуудад зориулсан татварын шинэ төлөвлөгөөг шүүмжилсэн талаар твиттер хуудсандаа бичжээ. Энэхүү санаачилгад аюул заналхийлж буйг олж харсан түүний хэлснээр ирээдүйд шинэ дүрэм жирийн иргэдэд нөлөөлж магадгүй гэнэ.                               
      "Tesla" "Hertz Global Holdings"-тэй цахилгаан машин худалдан авах гэрээ байгуулснаар Илон Маск энэ долоо хоногт дэлхийн хамгийн баян хүн болов. Түүний хөрөнгө 300 тэрбум ам.доллар дөхөж байгаа гэнэ. 
"Bloomberg"-ийн тооцоолсончлон Илон Маскын хөрөнгө 292 тэрбум ам.доллар болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ