Тайваньд америкийн цэргийнхэн байгааг нотложээ
Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь телевизийн CNN сувагт ярилцлага өгөхдөө, америкийн цэргийн албан хаагчид тайванийн хүчнийг бэлтгэх зорилгоор арлын нутагт байгааг нотлосон байна.
Өмнө нь “Wall Street Journal” сонин америкийн төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа, АНУ-ын хязгаарлагдмал тооны цэргийн албан хаагч тайванийн хуурай замын хүчнийг сургах зорилгоор Тайваньд нэг жил гаруй нууцаар байж байгааг мэдээлсэн юм.
Тайванийн тэргүүн аралд америкийн хичнээн тооны цэргийн албан хаагч байгаа тухай асуултад хариулахдаа, “бид манай батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхээр АНУ-тай өргөн цараатай хамтран ажиллаж байгаа. Хүмүүсийн бодож байгаагаар, тийм ч олон биш (АНУ-ын цэргийн албан хаагчдыг хэлж байгаа хэрэг – ред.,) гэжээ.
Америкийн 1979 оны хуульд нэгдмэл Хятадын зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч, АНУ-аас Тайваньд цэргийн тусламж үзүүлэхээр заасан байдаг.
Хятадын коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчин Тайваньд гарсны дараа 1949 онд БНХАУ-ын төв засгийн газар болон түүний арлын мужийн хоорондын албан ёсны харилцаа тасарсан билээ. Арал болон эх газрын Хятадын хооронд ажил хэргийн болон албан ёсны бус харилцаа 1980-ад оны сүүлчээр сэргэсэн юм. 1990-ээд он гарсаар хоёр тал засгийн газрын бус байгууллага болох Тайванийн хоолойн хоёр талын харилцааг хөгжүүлэх Бээжингийн нийгэмлэг болон Тайванийн солилцооны сангаар дамжуулан холбоо тогтоох болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ