Европод л COVID-19-ийн улмаас нас барагчдын тоо нэмэгдсээр

           "Сүүлийн долоо хоногт COVID-19-ийн тохиолдол болон уг өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа цорын ганц тив бол Европ" гэж ДЭМБ-аас долоо хоног тутмын эпидемиологийн мэдээллийн товхимолд дурджээ. Уг мэдээлэлд дурдсанаар, аравдугаар сарын 18-24 хүртэлх долоо хоногт дэлхий даяар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол дөрвөн хувиар нэмэгдсэн аж. Үүний талаас илүү хувь буюу 57 хувь нь Европын бүс нутагт бүртгэгдсэн байна.                       
   Бусад бүс нутагт COVID-19-ийн долоо хоног тутмын тохиолдол буурсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Африкын бүс нутагт өвчлөл хамгийн их буюу 21 хувиар, Номхон далайн бүс нутгийн баруун хэсэгт 17 хувиар буурав. Эл өвчний улмаас нас баралт дэлхийн хэмжээнд өмнөх долоо хоногоос тав, Европын бүс нутагт 14, зүүн өмнөд Азид 13 хувиар өслөө. Хамгийн гол нь Номхон далайн баруун хэсэгт 16, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт 13, Африкын бүсэд 11 хувиар нас баралт буурчээ.             
  Сүүлийн долоо хоногт дэлхий даяар 49 мянган хүн нас барсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ